Нийгэм


С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан алба хаагчдыг саатуулсан уу?

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг тарааж, шинээр баг бүрдүүлээд долоо хонож байна. Өмнөх ажлын хэсэгт ажиллаж байсан 12-13 хүнийг ажлаас нь шууд халсан гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Эдгээр алба хаагчид нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн байсан бололтой. Учир нь шинээр бүрдүүлж байгаа ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цагдаагийнхнаас бүрдүүлсэн гэдгийг О.Баасанхүү гишүүн ярьж байв.

Тэгвэл ажлаас халагдсан 12-13  ТЕГ-ын алба хаагч, мөрдөгчдийг  эхнээс нь 48 цагаар саатуулж эхэлсэн гэсэн мэдээлэл дуулдаж эхэллээ. Тэднийг мөрдөх ажиллагааг буруу явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй гэсэн яриа салбарын хүрээнд гарчээ.


Л.БЭХ

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.