Улс төр


Б.Баярсайхан: Сайдын хувьд өөрөө улс төрийн шийдвэрээ гаргасан болохоос надтай таараагүй учир ажлаа өгсөн зүйл байхгүй

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

УИХ-ын чуулганын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулсан билээ. Ц.Цогзолмаа нь огцрохоосоо өмнө эцсийн хүсэлтээ хэлэхдээ яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь халахыг Ерөнхий сайдад захисан.

Харин энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодруулга авлаа.

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг өчигдөр огцрууллаа. Чуулганы хуралдаан дээр сайд Ц.Цогзолмаа таны талаар ярьж, таныг халаад өгөөч гэж гуйсан. Энэ талаар та тодруулга хийнэ үү?

- Сайдын хувьд өөрөө улс төрийн шийдвэрээ гаргасан болохоос надтай таараагүй учир ажлаа өгсөн зүйл байхгүй. Би үргэлж хүндэтгэлтэй хандаж, хамтран ажилласан. Чуулганы индэр дээрээс ор үндэсгүйгээр нэр төрд минь халдаж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд үнэхээр харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагууд, түүний албан хаагчдыг ёс зүйтэй, шударга, сахилга хариуцлагатай ажиллаж, авлигаас ангид байж, нийгэмд үүсээд байгаа ёс суртахуунгүй байдлыг арилгахад төрийн албан хаагч нарыг манлайлах ёстойг байнга шаардаж байгаа. Оны өмнө манай яаман дээр ЗГХЭГ-аас шалгалт орж, бодит дүгнэлтийг гаргасан байгаа. Энэ дагуу Ерөнхий сайдаас тодорхой чиглэлүүдийг өгсөн.

Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон нь санамсаргүй явдал биш. Би яаман дээр Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, бүх зүйлсийг хууль дүрмийн хүрээнд шийдэх гэж маш тэвчээртэй ажиллаж байгаа.

Монголын төрийн албанд тэр тусмаа соён гэгээрүүлэх хамгийн чухал салбарт авлига, хээл хахуулийн асуудал ерөөс байх ёсгүй. Би энэ зарчмыг яамны газар нэгжийн удирдлагуудаас болон бүх албан хаагчдаас шаардан ажиллаж байна.

 Харамсалтай нь энэ нь зарим хүнд ялангуяа хууль журам зөрчиж, ёс зүйгүй ажиллаж байгаа хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд гарч байгаа. Хууль хяналтын байгууллагууд дээр шалгагдаад явж байгаа асуудлууд ч бий. АТГ-аас шийдвэр дүгнэлт нь гараад зөвлөмж чиглэл өгөөд явж байгаа ч асуудал байна. Ажилдаа сэтгэлгүй хандаж, хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьж, хүүхдийн боловсролын төлөөх мөнгийг хулгайлдаг, иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог бусармаг байдалтай би хэзээ ч эвлэрэхгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [202.9.44.187]


Харин ч шулуун шударга үгтэй өөрийгөө зөв авч явдаг бүсгүй гэж боддогоо хэлье дээ.Цогзолмаа хэдийнээсээ хэцүү ааш араншинтай хувийн сонирхол ихтэй гэгдэж СБД-ийн засаг даргаас огцорч байсныг санах юм.Баярсайхан дүү минь үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг гэж ардын сургааль байдгийг санаж ажлаа сайн хий дээ.Амжилт хүсье.


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [43.242.243.113]


Цогзолмаа угаасаа,хамт ,олонтой ,ажиллах ,ноён ,нуруу ,байхгүй дээ. Ми.Энхболдод ,долигнож дагаж ,амьдарч байгаа . Томилогдсон газартаа дандаа ,дутуу ,ажиллаж ,огцордог. Хэн ,бэ ,гэдгээ ,харуулж ,байхгүй ,юу. Үнэнд ,гүйцэгдсэн.


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [150.129.141.79]


Шаамийсан Цошзолмаа үхэхдээ үхэн буугаа тавьсан байна шдээ. Харин энэ яамны дээд боловсролыг газрын даргаар Амаржаргалан гэгч мэдлэггүй, боловсролгүй, хэлгүй хөлдүү авгай байдгийг халах хэрэгтэй шүү.


Зочин    2 долоо хоног, 2 өдөр [124.126.2.106]


Yarij baigaa chini unen bol mash sain baina gehees oor yu helehev dee.Iimerhuu goe ugeer ard irgedee huurdag ild, bambai bolgodog huuramch durtei zaluus tord mash olnoor shurgalagsadiin neg bish l baigaasai gehees dee


Зочин    2 долоо хоног, 3 өдөр [176.158.21.29]


Ene alban tushaal xeetseldsen xevleliin bai bolson xyyxeniig ajlaas ni xalval taarna


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


ene burartsan gichiitei hamt ajlah hun baihgui buur neg huiten tharaitai har energtei hav oiroo suiruuldeg ene avgaig.s ajilliin urgachtai zuil garahgui ee ta nar harjil baig.rai alban ajil achgilj achgilj uuriin aldagaa ajilda numruud buldaad yavah avgai da ⁉️ ene avgaig.s yuch huleeg.d hereggui de ene haa yavsan alban suir.ld hantlaa huvdaa thuthalj bhgaad yavsan hun zasrana gevel nugel bailgui sursan zangaa tavihgui sunaltai avgai ... thaad avgai ajilaa ugsun ene sulmiin huniig meddeg uchraas zaigaa barj ajil ugsun biz iim sulamtai hen hamt ajillah ve ... manai erunhiilugch asuudaltai hun iim sulamd ene baiguulgiig hariuthdag mun adilhan duguin.d ta nar harj bgaara