2019,1-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Сонголт


Чихээрээ сонсон бодолдоо тольдох завшааныг танд бэлэглэе

3 долоо хоног TIMES.MN

Монголын ард түмний сэтгэлд мөнхрөн хоногшсон  тансаг  олон  сайхан аялгууг Морин хуурийн хөг эгшигээр шинэчлэн найруулан тоглож, олны хүртээл болгоод байна. Тодруулж хэлбэл, Хөвсгөл нутгийн алдартай авьяаслаг хөгжмийн  зохиолчдын хөгжмийн бүтээлүүдийг МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН шинэчилсэн найруулгаар дахин мөнхөлж,  “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид”  цомгийг  бэлтгэн  худалдаанд гаргажээ. Энэхүү хөгжмийн найруулгыг Филармонийн Морин хуурын чуулгын  удирдаач,  МУСТА Д.Түвшинсайхан хийсэн байна.


Хөвсгөл нутгаас 20-р зууны эхэн үеэс өнөөг хүртэл 17 хөгжмийн зохиолч төрсөн бөгөөд тэдгээр хөгжмийн зохиолчдод хүндэтгэл үзүүлэх  тоглолтыг “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчдыг дэмжих сан” өнгөрсөн оны 6-р сард зохион байгуулсан  билээ. Анх удаа хөгжмийн зохиолчдын нэгдсэн тоглолт болж, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээж байв.


          


Энэхүү “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид” хөгжмийн цомогт:


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Монгол Улсын ардын жүжигчин  Пүрэвжавын Хаянхярваагийн хөгжим “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”.


-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач МУУГЗ Товуугийн Насанбуянгийн хөгжим “Орь залуу нас”.


-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч, удирдаач, “Морин хуур” наадмын Тэргүүн шагналт, МУСТА агсан Жигжидийн Жаргалсайханы хөгжим “Гэнэн сэтгэл” киноны дуу.


-Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул хөгжмийн зохиолч, судлаач, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУУГЗ Тогтохын Сэр-Одын хөгжим “Зөвхөн чамдаа”.


-Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул Цэргийн хөгжмийн зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ агсан Рэнцэндоржийн Ганбатын хөгжим “Насны ганц хань”.


-Хөвсгөл аймгийн Чандмань- Өндөр сумын уугуул хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУСТА Цэндээгийн Эрдэнэбатын хөгжим “Бодлын бороо- Сэтэрт тал”.


-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч МУСТА Очирбатын Эрдэнэбатын хөгжим “Нүдэн гоо”зэрэг бүтээлүүд багтжээ.


 Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар  гайхалтай аялгуутай хуурцагийг авч эрхэм нандин  хүмүүстээ бэлэглэж сэтгэлийн их цэнгэл эдлүүлээрэй.

Алдарт хөгжмийн зохиолчдын тансаг эгшиглэн  сонорыг тань мялааж, зүрхийг тань дүүргэн,  сэтгэлийг тань баясгана. Энэ бүх яруу тансаг аялгууг танд зориулав.


Захиалгын утас: 77118833, 99071460




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног []


Hi fi deer zaragdaj bgaa bolob uu


Зочин    3 долоо хоног [202.9.45.64]


Энэ CD ийг худалдаж авмаар ба