2019,1-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


С.Бүрэнбат: Аудитыг чанартай болгоход нотлох баримт маш чухал

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Үндэсний Аудитын газар болон орон нутаг дахь Төрийн аудитын газрын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд төрийн аудитын байгууллагын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцож байгаа бөгөөд 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөн, зорилтоо тодорхойлж байна. 




Төрийн аудитын байгууллага өнгөрсөн оныг "Аудитын үр өгөөжийг дээшлүүлэх жил" болгон зарласан бөгөөд уг зорилгоо бүрэн хэрэгжүүлжээ. Харин энэ оныг "Аудитыг баримтжуулах бодлого, арга зүйг боловсронгуй болгож төлөвшүүлэх" жил болгон зарласан талаар Ерөнхий Аудиторын орлогч С.Бүрэнбат мэдээлэв. 



Орон нутаг дахь Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг тэргүүлэн ажилласан Төв аймаг дахь төрийн аудитын байгууллага нь зардлын нэг төгрөгт ногдох аудитын үр өгөөжийг 60.7 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. 




Энэ талаар тус аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал "Манай аймгийн хувьд хамгийн олон сумтай, нутаг дэвсгэр дээр нь улсын нийслэл оршдог. Үүгээрээ аудитад хамрагдах байгууллагын тоо, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд гээд шалгах олон ажлууд хамрагддаг. Өнгөрсөн онд бид гурван хувийн аудитын газартай хамтран ажиллаж, 78 байгууллагад санхүүгийн аудит хийсэн. Шалгагдсан байгууллагуудад голлон тохиолдож буй зөрчил нь төсөвлөгдсөн зардлынхаа төлөвлөлтийг буруу хийснээс хэтрэлттэй гарах, орлого, хөрөнгийг буруу ангилж бүртгэх зэрэг зөрчил зонхилж байна" гэлээ. 




Төрийн аудитын байгуулллага өнгөрсөн 2018 оны тайлант хугацаанд Санхүүгийн тайлангийн 3806, гүйцэтгэлийн 200, нийцлийн 97, нийт 4103 аудит хийж гүйцэтгэжээ. Аудитаар илрүүлсэн нийт зөрчлийн 66.7 хувийг аудитын явцад залруулсан ба үлдсэн зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлсэн байна. Илрүүлсэн нийт зөрчлийн тоо өмнөх оноос 6.760.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа аж. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.