Шар


Жүжигчин Р.Адъяаг сая төгрөгөөр торгожээ

4 долоо хоног TIMES.MN

Өнгөрөгч 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр жүжигчин Р.Адъяа согтуурсан үедээ эхнэрээ зодож, гэмтээсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Р.Адъяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

 

Шүүхээс Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


Хүүхнүүд бас амаа захирч сурмаар эрчүүдийн зүтгэж хөдөлмөрлөж гэр бүлийнхөө төлөө гэсэн сэтгэлийг амаараа үгүйсгэж, хэлэх хэлэхгүй юм аа хэлдэгээ болих хэрэгтэй. Эрчүүд ч бас тэдэнтэй адил хэл амаараа оролдоод эхэлвэл шалчгансан эрээс өөрцгүй


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [202.9.45.151]


бампир царайтай юмийг урлгаас зайлуул


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [49.0.131.66]


ХӨГИЙН БАЛАЙ МИНЬ ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН АМЬДРАЛАА ҮГҮЙ ХИЙЛЭЭ ДЭЭ.


Зочин    3 долоо хоног, 3 өдөр [182.160.34.247]


Муу эр эмийн ноён гэж балай хог вэ


Зочин    3 долоо хоног, 3 өдөр [59.153.115.211]


harvaas muuhai tsaraitai erguu yum odoo dahij bitgii taiz delgetsend garch nudend buu uzegdeerei


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


Энэ одоо эмэгтэй хүнд бас гар хүрнэ. Гайгүй юм шиг байсан чинь хөгийн амьтан юм