2019,1-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Маск "Соёл"-оор довтолгож эхэллээ

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

-"Хүн бүр хувийн ба үйлдвэрийн ариун цэврийг нарийн чанд сахин (хувцасаа угааж, цэвэр боловсон өмсөх, халуун усанд тогтмол орж байх, гэр орон, ажилладаг газар, хот суурин, бэлчээр нутгаа үргэлж ариун цэвэр үзэмжтэй байлгах ариун цэврийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болох)


-Хүн бүр ерөнхий боловсролын хувьд шат ахина


-Хүн бүр нийтийн хэв журмыг чандын чанд сахин нийгмийг хүндэтгэнэ (боловсон зан суртахууныг эзэмшиж, архи ууж агсан тавих, бусдыг доромжлох, хулгай хийх, мэхлэх зэрэг үл бүтэх явдлыг үзэн ядаж тэмцэх, хэв журмын хууль дүрмийг хатуу биелүүлнэ)"


Энэ бол тэртээ 1959 онд гарсан "Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол юм. МАХН-ын Төв Хорооны хурлаар "Соёлын довтолгоон" нь 1959-1963 оныг дуустал хоёр үе шаттай өрнөжээ. "Соёлын довтолгоо"-ны үйл хэрэгт тоомжиргүй хандан, хэв журмыг сахиагүй нөхдийг "Матар" сэтгүүлд шүүмжлэн нийтэлдэг байсан аж. 


Тэртээ 1959 онд монголчууд харанхуй, бүдүүлэг, хир буртагтаа баригдсан байсан бол өнөө цагийн монголчууд Соёлын тортогт дарагджээ. Энэ л соёлын тортгийг арилгая хэмээгээд "Соёлын довтолгоон"-ыг "Маск" продакшн эхлүүллээ. Тодруулбал, “Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд Корпорэйт конвэйшн центрт боллоо. 


Тус кинонд тэртээ 60-аад оны амьдрал болоод тухайн үеийн хүмүүс "Соёлын довтолгоо"-г хэрхэн хүлээж авч байсан түүхэн үйл явдлыг харуулдаг бөгөөд өнөөдрийн нийгэмд ч мөн адил өөрчлөлт хийх цаг нь болсныг кино уран бүтээлчид нээлтийн үеэр онцолж байлаа.


 


"Соёлын довтолгоо" уран сайхны киноны нээлтээс хийсэн фото сурвалжлагыг үзнэ үү. 









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног []


Goy