Ш.Даваадорж Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд түрүүлжээ

1 сар TIMES.MN

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.



Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байранд шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигджээ. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 26 улсын 1200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Амжилт!!!


Зочин    1 сар []


Mundag yumaa, ulam ih amjilt husyee, delhiid neree tsuuraituulaarai.