2019,1-Р Сар,15


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


М.Энхболд даргыг огцортол суултаа зогсоохгүй гэв

1 сар TIMES.MN

Энэ сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бүх нийтийн жагсаал төв талбайд болсон билээ. Тэгвэл тус жагсаалд оролцсон иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөн, иргэд талбай дээр 30 орчим гэр барин суулт хийж эхэлсэн.


Тэд УИХ-ын даргыг огцортол суултаа зогсоохгүй, ганц их хурлын даргыг огцруулаад бидний тэмцэл дуусахгүй. Цаашид үе шаттайгаар тэмцлээ үргэлжлүүлж, буруу тогтолцоог устгахын төлөө тэмцэнэ. Өдөрт 350-400 хүн ирж гарын үсэг зурж байна. Бидний ард хэн нэгэн улс төрийн гишүүн байхгүй. Бид өөрсдийн сэтгэл зүрхээрээ суултад оролцож байна. Өглөө ирээд үдээс хойш 19.00 цаг гээд явдаг гэв.


Мөн суулт хийж буй гэрийг иргэд өөрсдийн боломж бололцоогоороо авчирч барьсан. Бүгд шинэ гэр биш, илүү хэрэглэхгүй гэрээ авчирсан хүмүүс ч байна, зах дээр зарагдаагүй гэрээ авчирсан хүмүүс ч байна гэсэн юм. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


zavtai. zavgvi. zavshig chid. ajliig. ni. niilgeed. toots. songoltoo. zuv. hiitsgeee!!!!!!!!!!!!!!! beznisvvdees. hol. uyvtsgaauy. bvgd. luivarchid??????????????