Нийгэм


Тэмцээнд 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно

6 өдөр, 20 цаг TIMES.MN

 ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний  97 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд  “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

  Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 14-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.