Нийгэм


Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав давж заалдахаар болжээ

6 өдөр, 22 цаг TIMES.MN

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.

Түүнийг анхан шатны шүүхээс 1 сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болох юм.

Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 3 цаг []


Яасан ханаж цаддаггуй их шунал вэ? Энэ ардчилал ярьсан луйварчдад ичих нүүр айх айдас ч алга.Эд нарт өөрсдийгөө хамгаалдаг бидний ойлгохгүй байгаа нэг арга сүлжээ байна.Заримдаа бараг өөрсдөө зохион байгуулалттай шалгуулаал цэвэршээд гарч ирээд байх шиг харагдаж байна.Юу энэ авилгачин улс төрчдийг ийм хүчтэй болгоод байнаа?


Зочин    6 өдөр, 12 цаг []


энэ дорлигжав наанаа гэмгүй царайлсан цаанаа бол хоосон толгойлсон ердийн нэг хулгайч нөхөр шүү дээ Эрдэнэтээс мөн ч их хулгайлсан даа Тэгэхдээ дандаа ах дүү төрөл төрөгсөд өөр бусад хүмүүсийн нэрээр хулгай луйвраа хийдэг байсан


Зочин    6 өдөр, 21 цаг []


Асуудал нь шүүхээр шийдэгдээгүй байхад давж заалдана гэж юу байдаг юм бол?