Улс төр


Ц.Цолмон: Гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан

1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Сүхбаатарын талбайд жагсагчдын төлөөлөл Төрийн ордонд УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. Уулзалтын үеэр болж өрнөсөн процессыг танилцуулахаар энэхүү мэдээллийг хийж байна. 14.30 минутад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан надруу залгасан. Тэрээр жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах саналтай байна. Уулзахдаа дөрвөн гишүүнээс гадна жагсагчдын төлөөлөлтэй хамт орж ирэх тухайгаа хэлсэн. Ингээд УИХ-ын дарга огцрох шаардлагын хариу болгож бэлдсэн гурван хуудас материалаа албан ёсоор хүлээлгэж өгөөд, яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж авсангүй. Түүгээр ч зогсохгүй гишүүдтэй хамт орж ирсэн жагсагчдын төлөөллүүд УИХ-ын дарга руу дайрч, давшилсан зүйл боллоо. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. Энэ бол Төрийн ордонд мөрдөгддөг, тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн үйлдэл боллоо гэж дүгнэж байна. Гурван хуудас материал байгаа. 30 хуудас материал байхгүй. Үүнийг өнөөдөр хэвлэл мэдээллээр ил болгоно" гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног []


Замбараагүй байдал үүсгэх сонирхолтой хүмүүс байна