Нийгэм


Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 16:30 цагаас хуралдана

1 долоо хоног TIMES.MN

Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзахаар орсон. Тэгвэл тэд УИХ-ын даргын өрөөнөөс гарч ирэн мэдээлэл хийв.


Энэ үеэр "Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй зөвлөлийг 16:30 цагт хуралдуулах шийдвэр гаргасан. Тус хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар оролцоно" гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ.


Харин Сүхбаатарын талбайд цугласан иргэдийг тайван замаар тараах шаардлагатай гэв. 


Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. Ордноос Аюурсайхан гишүүн рүү ярьсан учир бид итгэл тээгээд ордонд орж ирлээ. УИХ-ын дарга 30 хуудас хийсэн ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ" гэлээ.


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бид гэрээ барьж өлсгөлөн зарлана. Гэхдээ бид үймээн самуун дэгдээж болохгүй. Жагсаалын зорилгыг өөрчлөх МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн зорилгыг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна" гэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.