2019,1-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Өмнөх жагсаалаас хоёр дахин их хүн жагсаж байна гэв

8 сар, 2 долоо хоног TIMES.MN

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ. Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган нэвтрүүлж байна. Жагсаалд оролцогчид "өмнөх жагсаалаас хоёр дахин их хүн ирсэн байна. Бид М.Энхболдыг огцортол жагсаалаа зогсоохгүй" хэмээсэн юм. 


Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ. Цаашид энэ хүнийг огцруулаад зогсохгүй, баялагтаа эзэн байхын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно" гэв.


Ардын уран зохиолч Т.Галсан "Одоо би насны намартаа 90-ийн босго давах насандаа яваа хүн. Ахмад насны төлөөлөл болж, хүрээд ирлээ. М.Энхболд оо, хэрвээ чи төрийн хүн гэж өөрийгөө боддог бол суудлаасаа огцор оо. Өнөөдөр ард түмэн чамайг улс орны хөгжлийн замд тээглэсэн бул хар чулуу гэж үзэж байгаа учир төв талбайд цуглаад байна. М.Энхболд, чи огцор оо. Зөв замдаа ороосой гэж хүсэж байна" гэлээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    8 сар, 2 долоо хоног []


manang zailuulh shine hychnii temceld amijilt hysye!!!temliig tuushtai yrgeljlyylj uls oron ard tymen shine hugjliin garaagaa enlen boltugai