Нийгэм


ҮУПК-ийн төгсөгчид үнэмлэх, дипломоо гардан авлаа

1 долоо хоног TIMES.MN

Мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх их үйлсэд 52 жилийн түүхийн хуудсыг тэрлэж яваа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийг энэ өдөр 354 оюутан төгсөж мэргэжлийн боловсролын үнэмлэх, дипломоо гардан авав

Нийгмийн хөгжил, орчин үеийн техник, технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж буй мэргэжилтэй залуус

1.    Гоо засалч

2.    Үсчин

3.    Оёмол бүтээгдэхүүний оёдолчин

4.    Өгөгдлийн сангийн оператор

5.    Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан

6.    Цахилгаанчин

7.    Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан

8.    Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан

9.    Автомашин засварчин

10. Гагнуурчин

11. Зураач чимэглэгч

12. Бэлэг дурсгал урлаач

13. Хэвлэлийн график дизайн

14. Үнэт эдлэлийн дархан

15. Үс заслын технологич

16. Гоо заслын технологич

17. Автомеханикч

18. Төлбөр тооцоо, цалин хөлсний нягтлан бодогч

19. Веб, мултимедиа зохиогч

20. Мехатроникч

21.  Цахилгаан техникч гэсэн 21 чиглэлээр бэлтгэгдэн амьдралд хөл тавилаа.


Тус сургуулийн өвлийн төгсөлтийн баярын арга хэмжээн дээр “Говь” ХК, Малчин HD телевиз, “Өүлэн минч” ХХК, “Мон Энзим” эмийн үйлдвэр, “Цагааншонхор” Улсын үйлдвэрийн газар, “Эл Би” салон, Хилийн 0288-р анги зэрэг байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж оюутан залууст баяр хүргэн Ажлын байрны урилга гардуулсан нь тус сургуульд суралцагсад мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангаж буйн баталгаа болов.

 Мэргэжлээ зөв сонгосон, мэргэжилдээ үнэнч, ур чадвартай байх нь амьдралын баталгаа юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.