2019,1-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1072 хувьцааны ногдол ашгаас хүртмээр байна гэв

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

“МАНАН” дэглэмийн эсрэг тайван жагсаал маргааш орон нутаг даяар 12:00 цагт зэрэг эхэлнэ. Энэ жагсаалд ирж нэгдэхийг “Хохирогчдын холбоо” ТББ-аас уриаллаа. Мөн тус жагсаалд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэгдэнэ гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.




“Маргаашийн тэмцэл бол түүхэн хариуцлагатай хувьсгал байх болно. Өдөр ирэх тусам эрх баригчдын талаар маш олон баримтууд ил болж байна. АТГ-т олон хүн шалгагдаж байна. Энэ бүхнийг бид тогтолцоогоор нь халах ёстой. Тиймээс та бүхнийг жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан зүйл маш ховор байна. Өмнөх сонгуулийн шоу болгож хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настангуудад 1 сая 500 мянган төгрөг тараагаад дууссан. Харин бид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ашгаас хүртмээр байна. Тиймээс ч маргаашийн жагсаалд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ирээрэй гэж уриалмаар байна" хэмээсэн юм.  





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.