2019,1-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Я.Мөнгөнцэцэг: Гэр хороолол төрийн бодлогоос хаягдчихаад байна

1 жил, 9 сар TIMES.MN

Дээд шүүх энэ сарын 7-ны өдөр Гэр хороолол хөгжлийн намыг Монгол Улсын 31 дэх намаар бүртгэжээ. Энэ талаар болоод цаашдын үйл ажиллагааныхаа талаар тус намынхан хэвлэлийн бага хурал хийв. 




“Төр барьж буй эрх мэдэлтнүүд эрх ашиг, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө үхэлдэн тэмцэлдэж буй энэ цаг үед Монгол Улсын нийт газар нутгийн 80 гаруй, Улаанбаатар хотын 70 гаруй хувьд гэр хорооллынхон амьдарч байна. Тиймээс ажилгүйдэл хэрээс хэтэрч, хөдөө орон нутаг эзгүйрлээ. Улаанбаатар хотод амьдарч байгаа 216 мянган өрхийн хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүйгээс ядуурал газар авч, утаа гамшигт нэрвэгдлээ. Эрх баригчид үүнийг ярихаасаа өмнө эрх мэдэл, хөрөнгөө булаалдан тэмцэж байна. Иргэдийн бодит амьдралыг ярьж байгаа улс төрийн хүчингүй болчихсон энэ үед гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг төрийн ажил болгохын төлөө нам байгуулан тэмцэхээр болсон. Ард иргэддээ газар дээрээ бизнес хийх боломжийг олгож, түүгээр дамжуулан улс орны эдийн засгийг сэргээж, улсаа хөгжүүлэхийн төлөө ярьж улстөрждөг шинэ эрин үе ирснийг албан ёсоор зарлаж байна. Гэр хороолол бол улс хөгжихийн үндэс. Гэр хороолол төрийн бодлогоос хаягдчихаад байна. Сонгууль болохоор тэдэнд хайртай болдог мөртлөө сонгууль дуусахаар тэднийг үзэн ядаж, ад үзэж байна. Өнөөдөр бид газар доорх баялгаас ухах бус газар дээр байгаа баялаг болох хашаагаа, газраа үнэд оруулж, зээл авмаар байна. Хашаа байшингаа барьцаалж банкнаас зээл авдаг, дэд бүтэцжүүлмээр байна” гэв.





Холбоотой мэдээлэл