Спорт


ФОТО: “Дакар ралли 2019”

2 жил, 1 сар TIMES.MN

Өнгөрсөн ням гаригт Перу улсын Лима хотод “Дакар ралли 2019” уралдаан эхэлсэн. Авто спортын олимп гэгддэг уг тэмцээнд манай улсаас автомашин SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин уралдаж буй. 41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч, 334 техник үүний 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож буй. Уралдаан 10 үе шаттайгаар 5000 км замд үргэлжлэх юм.


Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон ажиллаж байна.







Холбоотой мэдээлэл