2019,1-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Хавдрыг үсэрхийлсэн үед нь оношилдог, хамгийн сүүлийн тоног төхөөрөмж бүхий төвтэй болно

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол улс хавдрыг дөнгөж үсэрхийлсэн үед нь оношлох хүчин чадал бүхий "Үндэсний оношлогоо, эмчилгээний төв"-тэй болно. Тус төвийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр танилцлаа. 




Одоогийн байдлаар барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хувьд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээс Монгол Улсад 190 нэр төрлийн 1580 тоног төхөөрөмжүүд суурилуулахад бэлэн болоод байгаа аж. Мөн Бүгд найрамдах солонгос улс болон Монгол Улсад сургалтад хамрагдан бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүд БНСУ-ын Ёнсей эмнэлэгийн сургалтад хамрагдан сүүлийн ээлжний 8 хүн энэ сарын 14-ний өдөр БНСУ-ыг зорих бөгөөд Монгол Улсад зохион байгуулах сургалтууд эмнэлэг ашиглалтад орох үеийн туршилт шалгалтын үед хийгдэх юм. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар МОН-8 төслийг удирдаж буй Улсын 2-р төв эмнэлгийн дарга Г.Баясгалан онцоллоо.


Мөн тэрбээр "Монголд анх удаа энэ төвд цөмийн оношлогооны төв байгуулагдаж байгаа. Хавдрыг дөнгөж үсэрхийлсэн үед нь буюу бага хэмжээнд нь оношилдог төхөөрөмж орж ирж байгаа. Гэхдээ уг төвийг ганц оношлогооны төв гэж ойлгож болохгүй. Уг төв маань 6 хагалгааны заалтай, 110 хэвтэн эмчлүүлэх ортой, шигдээсийн төвтэй. Улаанбаатар хотын зүүн бүсийн иргэдэд харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн үе мөч, нуруу нугасны мэс заслын тасаг шинээр байгуулагдана" гэлээ.


Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно. Мөн төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх юм. 




Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын ажил 90 гаруй, тоног төхөөрөмжийн ажил 70 гаруй хувьтай байна. Цахим хангамжийн ажил хийгдэж байна. Боловсон хүчний асуудлаа мөн бэлдээд явж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор монголчууд маань хамаг бүхнээ барьж гадаад улсыг зорьдог урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн түвшний эмчилгээ, оношлогоог авах боломж нээгдэх юм. Мөн тархины харвалт, зүрхний шигдээсийг энэ эмнэлэгт эмчилнэ. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн 2018 оны тоног төхөөрөмжийг тус төвд суурилуулж байгаа" хэмээв.


10.000-ны нэгт хуваасантай адил маш нарийн тоосонцрыг мэдрэх агааржуулалт бүхий зургаан хагалгааны өрөөтэй. Хоёр нь хэт ягаан туяаны хамгаалалттай, дөрөв нь энгийн хагалгааны өрөө аж. Эмнэлгийн нөхцөлд элдэв халдвар гарахаас хамгаалсан вакум хагалгааны өрөөтэй төдийгүй бохир, цэвэр орж гарах тустай урсгалтай. Мөн эмч нарын хувцас солих, сэрээх, унтуулах өрөө нь хагалгааны давхартаа байрладаг байна.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


үсэрхийлээгүй үед нь оношилох ёс той биздээ. нэгэнт үсэрхийлцэн байвал эмчилгээ байдаг юм уу?