2019,1-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос охиныхоо амийг нэхнэ

1 жил, 9 сар TIMES.MN

Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.


“Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан "Талийгаач охины талаар хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, Боловсрол телевиз, MNTM нэвтрүүлгийн шүүгч нар, цагдаагийн байгууллага гээд тал талаас өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэг гарсан өдөр талийгаач 10 цагт гэрээсээ гараад 16 цагт нас барсан байдалтай олдсон байдаг. Охины лифтэнд сууж байгаагаас өөр нотлох баримт байхгүй. Маш бүрхэг байдлаар амиа алдсан" гэлээ.


Талийгаачийн ээж Г.Чимгээ "Цагдаагийн байгууллагын зүгээс охиныг минь амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаахаар оролдож байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Яаж ч бодсон 20 см хэмжээтэй цонхоор хүн багтахгүй биз дээ. Хэрэгтэнг олохыг хүсэхгүй, хохирогч талд ажиллахгүй байна. Мөн MNTM нэвтрүүлгийн оролцогч Одонтунгалагийн ээж яагаад маанийн ерөөлөө тайлбарлахгүй байгаа юм. Яагаад гарч ирэхгүй байна. Одонтунгалаг миний охиныг дарамталж байсан тухай охин минь надад хэлж байсан. Би охиндоо итгэдэг. Охин минь дуугай хүн байгаагүй. Шударга, хэлье гэсэн зүйлээ шууд хэлдэг хүүхэд байсан. Эрүүл чийрэг биетэй. Гэтэл цагдаагийнхан хар тамхитай холбох гэж үзэж байна. Анх 16 настай байхдаа Нэмэхбаяртай үерхсэн. Гэтэл тэр хүүхэд хаачив. Холбоогүй алга болсон. 49 хоногоор нь зул ч бариагүй хүн. Би гарцаагүй хэрэгтэн гэж сэжиглэж байгаа. Би шүүх эмнэлэгт ч гэсэн гомдолтой байна. Би тэр 10 давхрын цонхоор чихээд, унаад тэгж унасан хүн ямар гэмтэл авахыг өөрөө харуулъя. Миний охины футболкыг сольсон байсан. Улаан цайм гүтгэж байна. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд. Би Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос охиныхоо амийг нэхнэ" хэмээн ярив.


Охины үсэрсэн гэх цонх



Түүнчлэн энэ хэргийг өмгөөлнө хэмээн хоёр сая төгрөгийн төлбөр авсан Ганбат, Тамир гэх өмгөөлөгчдийг хэрэг дээр огт ажиллаагүй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тэднийг өмгөөллийн төлбөрийг буцааж өгөхийг шаардлаа. 





Холбоотой мэдээлэл