Эдийн засаг


Хөшигийн хөндийн нисэх буудалд хийсэн шалгалтын дүн гарлаа

5 жил, 7 сар TIMES.MN

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилл хяналт шалгалт хийжээ.  Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэхээр болсон байна.  Тухайлбал төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх, буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны замын зураг төслийг боловсруулж дуусган ажлыг нь эхлүүлэх, шинээр баригдах замын трассыг үерийн уснаас хамгаалах далан, бусад замын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн Сангийн яам, Зам, тээврийн яаманд хандахаар боллоо.

Барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон тухайлсан обьектын зөвшөөрөл авах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг Барилга, хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргэхээр тогтлоо.

Улаанбаатар хотоос нисэх онгоцны буудал хүртэл 43 км шилэн кабелийн шугам сүлжээнд улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх зэргийг Иргэний нисэхийн ерөнхий газарт, хууль, дүрэм журам, норм, стандартаа мөрдөх, барилгын ажлын чанарыг сайжруулах, чанаргүй материал хэрэглэхгүй байх, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ослоос сэргийлэх зэргийг төсөл хэрэгжүүлэх нэгж, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлэхээр болов.

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл