Спорт


АНУ-д болсон зургаан өдрийн гүйлтийн марафонд Б.Буджаргал дахин түрүүллээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Хэт зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж өнгөрлөө. Тэмцээнд ОУХМ, Монголын тамирчин гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзэлсэн байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм.

Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ. Тэмцээн 6 өдрийн турш үргэлжилж тамирчид 24 цаг 72 цаг 6 өдөр гэсэн ангиллаар оролцсон юм. Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар 6 өдөр 6 шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болдог дүрэмтэй ажээ.




Холбоотой мэдээлэл


ФОТО: “Дакар ралли 2019”
ФОТО: “Дакар ралли 2019”
1 долоо хоног, 2 өдөр
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [103.99.103.99]


ПӨӨХ ёстой янзтай тэмцээн байна шдээ.