2019,1-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Д.Нора: Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг ертөнц биш

1 жил, 9 сар TIMES.MN

Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model 2018” реалити шоу нэвтрүүлгийн багийнхан болоод шүүгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.


"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа "Mongolia's Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч, эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан" гэв.


 “Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан. Гэтэл намайг Монголд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд  дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. Мөн манай оролцогч Одонтунгалаг руу дайрч байна. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий" хэмээв.


“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд " Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохилт болсон. Би талийгаачийн гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэмээр байна" гэлээ. 




Холбоотой мэдээлэл