Ч.Бадрал дэлхийн дуурийн дуучдын “Кардифф-2019″ наадмын шилдэг дуучдын нэг болжээ

2 долоо хоног TIMES.MN

Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал дэлхийн дуурийн дуучдын “Кардифф-2019″ уралдааны шигшээд үлджээ. Тэрбээр “дуу романс” болон “дуурийн ари” төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлдсэн нь энэ юм байна. Английн Лондон хотноо саяхан болж өнгөрсөн энэхүү тэмцээнд шилдэг 19 дуучин шигшээд тунаж үлджээ. Тэд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа сорих юм.

Хоёр жил тутамд зохиогддог “BBC Cardiff Singer of the World” буюу "Дэлхийн дуурийн дуучин Кардифф” уралдаанд өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2015 онд оролцож, сопрано хоолойт агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2017 онд оролцож шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Тус уралдааны тэргүүн байрын шагнал 20 мянган паунд стерлинг буюу 67 сая төгрөг аж.

Дашрамд дурдахад, дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн 2018 оны долдугаар сард Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018”  шагналын эзэн болсон юм. Нийт зургаан сар үргэлжилсэн уг тэмцээн дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байдаг. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 өдөр, 18 цаг []


CH.Badral dyychindaa ikheehen naidlaga tabin hyleej syyna!Manai dyychin bol tyryyleh ni magadlal deegyyrt yabah bolno!Mongol tymen mini Badralaa demjeerei!!!!Gardiff-t ner gargaad yabah bys?deed hemjeend tyryyleh ni bidnii amjilt menees men?....