Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үдээс хойш Буянт-Ухаа цогцолборт чансаа өндөр 128 бөхийн барилдааныг үзэж сонирхох аж.