Спорт


О.Насанбурмааг 25, Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг 10 сая төгрөгөөр шагнажээ

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна. Унгарын Будапешт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин О.Насанбурмаад 25 сая төгрөгөөр шагнасан бол ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ.




Мөн Индонезид болсон Азийн зуны спортын наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв сая , мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэг хоёр сая, хүрэл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Мөн 23 хүртэлх насны ДАШТ, залуучуудын ДАШТ болон залуучуудын олимпийн наадмын медальтнуудыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. 




Холбоотой мэдээлэл


ФОТО: “Дакар ралли 2019”
ФОТО: “Дакар ралли 2019”
1 долоо хоног, 2 өдөр
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.