2018,12-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


“Хөвсгөл Алтандуулга” ХК олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүллээ

10 сар, 3 долоо хоног TIMES.MN

 “Хөвсгөл Алтандуулга” ХК нь 1998 оноос Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан, гурил, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ХАА-н компани юм. Үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болж байгаа тус компани нь Алтандуулга буудайн нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан билээ. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг тус компани нэвтрүүлж өчигдөр сертификатаа гардан авлаа.




2015 онд Монгол улсын чанарын тохирлын тэмдэг ашиглах эрхтэй анхны гурилын үйлдвэр болж байсан бол өнөөдөр ийнхүү олон улсын чанарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж эхэллээ.


Дэлхийд данстай “Анка Глобал”, “Афнор”, “UICC”, “GIC” зэрэг олон улсын таван байгууллагыг Монголдоо төлөөлөн ажиллаж байгаа “Монсертф” компанийн гүйцэтгэх захирал П.Цэцэгмаа “Манай байгууллага чанарын менежменттэй холбоотой баталгаажуулалт хийх, байгууллагуудад олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, улмаар хэрхэн яаж тэрийгээ хэрэгжүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг юм. Өнөөдөр бид бүхэн “Хөвсгөл Алтандуулга” ХК –д чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээ гардууллаа. Тус компани нь Хөвсгөл аймагт тэр дундаа суманд гурилын үйлдвэр байгуулж, хүн амын хүнсний хэрэгцээ хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Энэ компани зөвхөн гурилын үйлдвэр байгуулаад зогсохгүй давхар газар тариалангийн үйлдвэрлэл явуулдагаараа онцлог. Үнэлгээний явцад чанар, стандартыг эрхэмд тавьж ажилладагаа харууллаа. Гурилын гол түүхий эд болсон улаан буудайг тариалж, өөрсдөө үйлдвэрлэдэг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гурилын чанарыг дээшлүүлэх, сайжруулах, хүн амын хэрэгцээг хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангахад чухал нөлөөтэй юм. Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан эрхэлдэг, өндөрлөг уулын хар шороон бүсэд ургасан сайн чанарын улаан буудайгаар гурилаа хийдэг. Энэхүү гурил нь зөвхөн орон нутаг төдийгүй нийслэлчүүдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрэлт өндөртэй бүтээгдэхүүн болсон байна ” хэмээн онцлов.






Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн “Үйлдвэрлэлийн үе, шат дамжлага бүрт чанарын удирдлага, тогтолцоо, стандартыг мөрдөж ажилладаг. Олон улсын стандарт нэвтрүүлснээр баталгаатай хүнс үйлдвэрлэдэгээ улам баталгаажууллаа. Хөндлөнгийн мэргэшсэн байгууллагаар үнэлүүлж, чанар стандартыг бүрэн дүүрэн хангаж ажилладагаа баталгаажуулна гэдэг байгууллагын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн баталгаа өгч буй юм. Мөн байгууллагын дотоод үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө. Цаашлаад бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад ч давуу талтай. 20 жилийнхээ ой дээр төлөвлөсөн олон ажлын маань нэг нь ийнхүү амжилттай хэрэгжсэнд баяртай байна” гэлээ.



Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нээлттэй гаргасан төдийгүй “Алтандуулга” нэрийн бүтээгдэхүүнээ 2018 оноос Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм.




Нийт 7000 га талбайд тариалалт эрхэлдэг бөгөөд улаан буудайг дийлэнхи талбайдаа тариалж, халтар арвай, овьёос, ургамлын тос сэлгээнд тариалдаг аж. Хөвсгөл нутгийнхаа эрүүл хөрсөнд тариалсан түүхий эдээр, химийн орц найрлагагүй, элдэв хольцгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, “эрүүл монгол хүний төлөө” гэсэн эрхэм зорилгоор ажилладаг хамт олон аж. Одоогоор Хөвсгөл Алтандуулга ХК-ийн 2018 оны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 дахин , жилийн дундаж борлуулалттай харьцуулахад 52.8 хувийн өсөлттэй байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    10 сар, 3 долоо хоног []


Tiim ch sain gyril bishee


Зочин    10 сар, 3 долоо хоног []


He Huvsguliin baharhal


Зочин    10 сар, 3 долоо хоног []


Mundag yumaas