Спорт


МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

7 сар TIMES.MN

МУГТ Б.Сэр-Од “Хофү Ёмиүри марафон” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Япон улсын Хофү хотын Ёмиүри сонины газраас 49 дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од хоёр цаг 12 минут 12 секунт гүйж, мөнгөн медаль хүртсэн аж. Энэ тэмцээнд нийт 3000 гаруй тамирчид гүйжээ.

Монголын Хөнгөн атлетикийн спортоос төрсөн гурав дахь гавьяат  МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн спорт, тэр тусмаа тэсвэр тэвчээрээ чинээнд нь тултал шавхаж байж амжилтад хүрдэг марафоны төрлөөр Монголын нэрийг тив, дэлхий, олимпийн талбарт тахалж яваа ганц тамирчин юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    7 сар [182.160.39.36]


ёстой мундаг тамирчин биеийн хүчээр наадмаар бөхчүүд төрүүлээд хагартал нь шагнадаг ём байна лээ тив дэлхийд хар хүчээрээ үзэж байгаа хүнийг ёстой тоохгүй юм даа