Спорт


Оюуны спортын тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

1 сар TIMES.MN

Энэ сарын 20-22-нд Хонг Конг Улсад 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцохоор болжээ. Тэд маргааш өглөө тус улсыг зорих аж. Монголын багын дасгалжуулагчаар ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, 

ОУ-ын Их Мастер, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллаж байгаа юм байна. Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах аж.

Дашрамд дурдахад манай улсын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид
1. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/ 
2. Их Мастер М.Уянга
3. ОУ-ын Мастер Н.Намуундарь
4. ОУ-ын Мастер С.Марал
5. Азийн Мастер Э.Мишээл 
6. Б.Лхагвадорж
7. Г.Мянганбаяр
8. Т.Үжин
9. Г.Солонго 
10. У.Солонго
11. А.Ялгуун
12. Б.Гантөмөр
13. Б.Хулан
14. А.Одмаа
15. Т.Тэнүүн
16. Б.Эрмүүнболд
17. Б.Мөнхтэргэл
18. Д.Мөнхтүшиг
19. З.Тэмүүжин
20. Ш.Наранбат
21. О.Ганжигүүр
22. Ч.Нарансолонго




Холбоотой мэдээлэл


ФОТО: “Дакар ралли 2019”
ФОТО: “Дакар ралли 2019”
1 долоо хоног, 2 өдөр
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.