Сонголт


А.Энхжаргал: Дотоод орчны агаарын бохирдол багтраа, зүрхний өвчин үүсгэдэг

11 сар TIMES.MN

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хамгийн дээд хэлбэрийн зөрчил болсон агаарын бохирдол жил бүрийн өвөл бидний амьдралын нэгээхэн хэсэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Агаарын бохирдолыг бууруулахад хамгийн гол нь төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын хүч оролцооны үр дүнд агаарын бохирдол болсон утааны асуудал шийдвэрлэгдэх юм.

Тиймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор KT&G Нийгмийн халамжийн төв, Ойн аж ахуйн сургалтын төвд өнгөрөгч баасан гаригт “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо” сэдэвт байгаль орчны хэлэлцүүлэг зохиогдсон юм. “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-аас санаачлан зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын  Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А. Цээпил, Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Энхжаргал, Байгаль орчин-Эрүүл мэнд” ТББ-ийн тэргүүн, Доктор Л.Долгормаа болон Сүхбаатар дүүргийн 20 хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Шин Ги Ху: Дараагийн үедээ цэвэр агаар өвлүүлэн үлдээхийн

тулд олон зүйлийг хамтдаа хийе

/Хэлэлцүүлгийн эхэнд “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын  Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Гин Ху оролцогчдод хандан үг хэлсэн юм/

“Би Монголд ирж мод тарьж эхэлсэнээс хойш 9 жил болсон байна. Энэ хугацаанд өөрчлөгдсөн хамгийн том өөрчлөлт нь Улаанбаатар хотын агаарын бохирдол байсан. Солонгосын хувьд энэ хэмжээний агаарын бохирдол үүссэн бол холбогдох албаныхан дор нь арга хэмжээ авч, хэвийн болтол бүх хүн маск зүүх байсан. 

Манай “Ногоон  ази” ТББ 2000 оноос эхлэн Монголын цөлжилтийг бууруулахын тулд мод тарьж, байгаль орчинд тустай ажил хийж ирсэн. Монголын цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс Улаанбаатар хотын   агаарын бохирдол үүссэн гэж харж байна. Учир нь хөдөө орон нутагт амьдарч байсан олон иргэд уур амьсгалын өөрчлөлтөөс болон мал сүргээ хариулах боломжгүй болсноор Улаанбаатар хотыг зорин ирж байгаа. Тиймээс бид орон  нутгийг ногоон болоосой гэсэндээ мод тарьж байна. Ингэснээр тухайн газар нутгийн хөгжил, хүмүүсийн амьдрал сайжирах тул бид үргэлжлүүлэн үйл ажилласаар байна.

Агаарын бохирдол асуудал  болсон гэдгийг бид мэдэж байгаа ч ард иргэд тэр бүр сайн оролцохгүй байна. Тиймээс  иргэдийн анхаарлыг хандуулах үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотыг ногоон болгож, агаарын бохирдлын эсрэг нэгдэж хамтарч ажиллах эхлэлийг ийнхүү тавьлаа. Солонгост “Эхлэл бол бүх ажлын тал хувь” гэдэг үг бий. Тиймээс эхлэл их чухал байлаа. Энэ ажил цаашид олон үр дүнг авчирна гэж итгэж байна. Агаарын бохирдлын энэ асуудал өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал мэт боловч бидний дараагийн үеийнхэнд хор нөлөө нь илүү ихээр тусна. Энэ  цагаас эхлэн дараагийн үедээ цэвэр агаар өвлүүлэн үлдээхийн тулд олон зүйлийг хамтдаа хийе. Та бүхэнд баярлалаа” гэв.

 

А.Цээпил: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дэд бүтцийг

хөгжүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж байна

/Түүний дараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил “Агаарын бохирдлыг бууруулах байгаль орчны бодлого” сэдвээр мэдээлэл өгсөн/

“Агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь 4 ангилсан. Тодруулбал, Агаарын бохирдлын 80 хувийг 202 мянга орчим гэрийн зуух, 3200 нам даралтын зуух буюу сургууль цэцэрлэгийг халаадаг зуухнаас гардаг утаа эзэлж байна. Тээврийн хэрэгслийн яндангаас 12 хувь нь гарч байна. 2018 оны хагас жилийн дүнгээр 4458 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. 3 хувь нь дулааны цахилгаан станцаас гарсан бохирдол эзэлж байна. Сүүлийн 4 хувь нь хөрсний бохирдол, хог хаягдал, бохирдлоос үүдэлтэй.

2010 онд Агаарын бохирдлын тухай хуулинд Төлбөрийг 6 эх үүсвэрээс авна гэж заасан. Өнөөдрийн байдлаар 4 эх үүсвэрээс төлбөр авч байгаа. Тухайлбал, түүхий нүүрс олборлодог компаниудын олборлож байгаа нүүрсний 1 кг тутамд 1 төгрөгийн төлбөр авна. Тээврийн хэрэгсэл жилд нэг удаа төлбөр төлдөг. 3 дахь нь органик уусгагч буюу Монгол Улсын хилээр орж ирж байгаа химийн бодисууд агаарын бохирдлыг бохирдуулж байгаа  гэж үздэг. Дараагийнх нь томоохон хэмжээний нам даралтын зуухны эзэмшигчээс хураамж авдаг.

Агаарын бохидлыг бууруулахад гадаадын төсөл хөтөлбөрүүд анхаарал хандуулж ирлээ. Төсөл хөтөлбөрүүдийн хувьд эх үүсвэрийн шалтгааныг олоход анхаардаг байсан бол сүүлийн жилүүдэд дэд бүтцийг хөгжүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж байна” хэмээн онцоллоо.

 

А.Энхжаргал: Дотоод орчны агаарын бохирдол багтраа,

зүрхний өвчин үүсгэдэг

/Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Энхжаргал “Агаарын бохирдлын өнөөгийн байдал, иргэдийн эрүүл мэнд” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд “Та бүхний дунд амьсгалдаггүй хүн байна уу, цэвэр агаарыг шүүж байгаад амьсгалдаг хүн байна уу” гэсэн асуултаар мэдээллээ эхэлсэн юм/

“Агаарын бохирдлын асуудал бүх хүнд хамаатай. Агаарын бохирдол бидний амьдралын амин хучал асуудлын нэг болоод байна. Нүдэнд харагдаж байгаа гадаад орчны агаарын бохирдлыг хүн бүр ярьж байгаа. Тэгтэл бидний нүдэнд үл харагддаг дотоод орчны агаарын бохирдлын асуудлыг тэр бүр ярихгүй байна.

Гадаад орчны агаарын бохирдол дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг сэдэв. Дэлхий дээр жилд 7 сая  хүн агаарын бохирдлыг улмаас цаг бусаар нас бардаг. Зарим тохиолдолд ганцхан Монголынх биш дэлхий нийтээрээ өртөж байна. Гэхдээ дэлхийн орнуудын 90 хувьд нь хүмүүс нас барж байгаа нь нийгмийн байдлаас гадна амьдралын хэв маягтай шууд холбоотой. ДЭМБ 2013 оноос “Агаарын бохиордол нь хавдар үүсгэдэг бодис юм байна” гэж тогтоосон.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа нь хавдар үүсгэдэг бодисоор амьсгалж байна гэсэн үг. Энэ бол дэлхийн асуудал. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах явцад зүрх судасны үйл ажиллагааны өвчлөлд өртөж байгаа 10 хүний нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж тогтоосон. Тиймээс Улаанбаатарын иргэд агаарын бохирдлын эсрэг дорвитой алхам хийх цаг болжээ. 

Агаарын бохирдолын хэмжилтээр РМ2,5 –ийн үзүүлэлт гаргадаг.  Энэ нь хүний үсний нэг ширхэгээс 100 дахин нарийн ширхэгтэй тоосонцор юм. Хүний эрхтэн ийм бохирдлыг шүүж чадахгүй. Тэр амьсгалаар биед орж, уушгины цагаан мөгөөрсөн цулцанд хуримтлагддаг. Амьсгалын замын өвчин тусна. Зүрх судасны өвчлөл үүсгэнэ. АНУ-д авсан зургаар РМ 2,5 хэмжээ нь эхний зураг. Энэ хэвийн байгаа нь. Дараагийнхаас үзэгдэх орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.

Дотоод орчны агаарын бохирдол хүний амьдралд нөлөөлдөг. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр, сургууль, ажил гэх зэргээр дотор өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаарын бохирдол хүний амьдралын чухал асуудал юм. Өртдөг хүн нь  хүүхдүүд ахмад настан жирэмсэн ээжүүд байдаг. Учир нь тэд ихэнх цагийг гэр зуур, эсвэл сургууль цэцэрлэгтээ өнгөрүүлдэг.

2010 оноос Агаарын чанарын харуулууд өдөр тутамд гадаад орчны агаарын бохирдлыг 2 хон төрлөөр судалдаг байсан бол одоо 6 төрлөөр судалж байгаа нь сайн ч гэлээ зөвхөн гадаад орчинг хэмжиж байна. Дотоод орчны агаарын бохирдлыг хэмжиж чадахгүй байна. Дотоод орчны бохирдлыг хаана ч очиж үзсэн их байдаг. Учир нь манай ихэнх барилга байшин агааржуулалт маш  тул агаар сэлгэлт тааруу байна. Мөн гэртээ тамхи татах явдал буурахгүй байна. Энэ нь гэрийн дотоод агаарын чанарыг муутгадаг. Харин монгол гэрийн агааржуулалт маш сайн байдаг ч гэрт амьдардаг хүн цөөн болсон.

Тамхины утаа автомашашины утааг харьцуулснаар үзвэл, 1 миль давхисан машины тоосонцор 0,01 байхад 1 тамхи нэг ширхэг тамхи татахад нарийн ширхэгт тоосонцорн агууламж 0,50 мл байдаг. Тиймээс танай гэрт хэн нэгэн ирээд эсвэл гэрийн тань хэн нэгэн тамхи татдаг бол аль болох татуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал нь бохирдлын эх үүсвэрийг мэдэх. Гадаад орчны эх  үүсвэрийг хэдхэн шалтгаанаар тогтоож болдог бол дотоод орчны агаарын бохирдол маш олон эх үүсвэртэй. Зуухан дээр хоол шарахад цууны хүчил ялгарч хавдар үүсэх шалтгаан болдог. Агаар цэвэршүүлэгч хүртэл агаарыг бохирдуулдаг. Ямар нэгэн химийн бодис хэрэглэхэд ч агаар бохирддог. Усанд орох буюу шүршүүрт ороход агаарт хлор ялгаруулж байдаг. Учир нь усыг хлоржуулдаг. Тэгэхээр дотоод орчны агаарын бохирдол нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг  болсон.

Гадаад орчны бохирдол их байхад дотоод орчинд ч их байна. Нэг чухал зүйл бол гэртээ байгаа гэрийн тавилгуудаа анхаараарай. Маш гоё гялгар материалаар хийсэн тавилгууд дандаа агаарыг бохирдуулагч байдаг. Заримдаа шинэ тавилга хивс авахад сонин үнэр гардаг нь агаарыг бохирдуулж хавдар үүсгэгч бодис ялгаруулж байна гэсэн үг. Тиймээс аль болох үнэргүй модон эдлэл авах хэрэгтэй. Магадгүй үнэр ихтэй тавилгаа солихгүй 10-20 жил болоход тэр хэмжээгээр бохирдол ялгаруулаад байна гэсэн үг. Мөн газан плитка, халаагуур агаарын бохирдлыг үүсгэдэг. Цэвэрлэгч бодис бага хэрэглэ. Тамхи татахгүй байх хэрэгтэй. Хачиг тоосонцор гэрийн тэжээмэлд амьтдаас янз бүрийн бодис ялгарч харшил үүсгэх шалтгаан болдог. Цэцгийн тоос байна. Гэхдээ цэцэгт ургамал агаарыг сайжруулдаг.

Агаарын бохирдлын нөлөөлөл хүний эрхтэн системд маш хүчтэй нөлөөлдөг.  Дотоод орчны агаарын бохирдол багтраа, зүрхний өвчин үүсгэдэг учраас агаарын бохирдлын эсрэг зайлшгүй тэмцэх шаардлагатай байна. Агаарын бохирдлын нөлөөг зөвхөн нас баралтаар тооцож байгаа. Гэтэл астамтай, уушгины үйл ажиллагаанд өөрчлөлт орж эмчид хандаж байгаа хүнийг тооцож, судлахгүй байна. Нарийн судлавал маш олон асуудал яригдана.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд бүгд хөдөлж байж, гадаад орчны агаараа сайжруулна. Мөн дотоод орчны агаарын бохирдлоо хянана. Ингэж хянах хэд хэдэн арга бий. Юуны өмнө дотоод орчны агаарын хэм  18-22, агаарын урсгал  20-30 буюу агааржуулалт хэр байна вэ гэсэн үг. Өрөөний чийглэг 30-60 хувь,  гэрэлтүүлэг хангаллттай байх ёстой. Дотоод орчины агаарын бохирдолд эрүүл бол бага өртөнө. Эрүүл мэнд сул болих өртөнө. Хамгийн өртөмтгий нь хүүхэд,  настан, архаг өвчтөн. Гэртээ галладаг айлын дотоод орчны бохирдол өндөр гарсан. Гэр хороолол дундах сургуулиуд өдөрт 1 тонн нүүрс түлдэг тул тэнд суралцагч хүүхдүүд дотоод орчны агаарын бохирдолд өртөх магадлал илүү их болдог.

Яаж сэргийлэх вэ: Ямар ч хүнийг гэртээ тамхи татахыг зөвшөөрөх хэрэггүй. Сайн чанарын агаар шүүгчийг гэртээ авч тавих хэрэгтэй. Хивс хивсэнцэр аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Үнэртүүлэгч, агааржуулагч хэрэглэхгүй байх.  Гэрийн тавилгадаа анхаарах, цонх шалны материал ямар байна. Цэвэр модон тавилга хэрэглэх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байгаа хэрэг.

Хана шалаа гялгар өнгөөр будахаас сэргийлэх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг их хийж, тоос сорогч ашиглах хэрэгтэй. Халаалтын асуудлаа сайн шийдэж, гэрийн дулаалгаа сайжруулж, гаднаас орж ирэх бохирдлоос шууд хамгаалж үүдний пин барих, аль болох модон цонх сонгох зэргээр эхлээд гэртээ дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлээрэй.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.