Америкт нисгэгч болохоор суралцаж буй Монгол охин

7 сар, 1 долоо хоног TIMES.MN

Батбилэгийн Бат-Амгалан гэх 18 настай Монгол охин Америкт нисгэгчээр суралцаж байна. Тодруулбал тэрээр өнгөрсөн жилийн 8 сард Аризона мужийн, Прескотт хотод байрлах Эмбри-Риддл (Embry-Riddle Aeronautical University) хэмээх нисэхийн сургуульд элсжээ. Түүний талаар гадаадын нэгэн сайтад нийтэлснийг товчлон сийрүүлье.




“Эмбри-Риддл” их сургуульд жил болгон дэлхийн 125 улс, АНУ-ийн 50 мужаас ойролцоогоор 40,000 орчим оюутан залуус элсэн суралцдаг. Тэдний нэг болох Б.Бат-Амгалан охин Цессна-172S (Cessna 172S) онгоцоор нисэж сурч байгаа бөгөөд охины өндөр аав буюу өвөөгийх нь аав болох Санжмятавын Лхагважав нь Монголын Улсын гавьяат нисгэгч байжээ. Монгол улсын нисэх хүчний түүхэнд олон эмэгтэй нисгэгчид байсан бөгөөд 1934 онд гэхэд л С.Ичинхорлоо, Б.Цэрэндолгор, Б.Цээвэндулам мөн Б.Надя хэмээх монгол эмэгтэй нисгэгч нар “По-2” онгоцоор нисэж байсан түүхтэй. Үүнээс хойш 1950-иад оны үеэр Т.Осоргарав, Т.Сумьяа нар алдартай байсан бол, харин 1990-ээд оны үеэр Л.Энхтуяа, Б.Энхмаа, Б.Солонго гэх эмэгтэй нисгэгчид байсан аж. Тэр үеэс хойш 25 жилийн хугацаанд Монголд эмэгтэй нисгэгч гарч ирээгүй бөгөөд удахгүй Монголын нисгэгчдийн эгнээнд удам дамжсан залуу эмэгтэй нисгэгч орж ирэх нь ээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 2 долоо хоног []


Амжилт дүү минь. Эрдэм мэдэлгээрээ гайхагдаж яваарай.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Amjilt xysie


Зочин    6 сар, 4 долоо хоног []


Яаагаад