Спорт


Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ

1 сар TIMES.MN

Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн бөгөөд тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "ТОЯА" академийн тэргүүн Т.Туяа ахлагчтай баг оролцсон байна. Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар  аймгуудаас  нийт 53 суралцагч, эцэг, эхчүүдийн төлөөлөл нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож манай тамирчид нийт 13 түвшинд 8 минутад 200 бодлого бодож өрсөлдсөн байна.

Ийнхүү тамирчид 1 Гранд Чампион, 16 Чампион , 20 Алтан цом, 10 Мөнгөн 6 хүрэл цом хүртсэн өндөр амжилттайгаар эх орондоо ирж байна. Дэлхийн цээж тооллын аваргууд өнөөдөр 15.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм.




Холбоотой мэдээлэл


ФОТО: “Дакар ралли 2019”
ФОТО: “Дакар ралли 2019”
1 долоо хоног, 2 өдөр
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
Г.Угалзцэцэг МУГТ цол хүртлээ
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.