2018,12-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Фото: 100 айл орчимд автомашин харагдахгүй байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

TIMES.MN сайт өдөр бүр агаарын бохирдлын бодит зургийг сурвалжилж байгаа билээ. ӨЧИГДӨР хамгийн их агаарын бохирдолтой хэмээгддэг Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын хэсгийн фотог буулгасан бол өнөөдөр 100 айл орчмын агаарын бохирдлын дүр зургийг дурандаа буулгалаа.




Учир нь өнөөдөр 08:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, 100 айл орчимд агаарын чанарын индекс 500-г давсан үзүүлэлттэй байна. Бөхийн өргөө орчимд энэ үзүүлэлт 740-д хүрсэн бол 100 айл орчимд 587-д хүрчээ.


Ялангуяа Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-ийн хойд хэсгээс урагшаа чиглэлтэй авто замын хөдөлгөөн бараг харагдахгүй байсан бөгөөд утаан дундаас нэлээд дөхөж байж авто машин харагдаж байсан юм. 




АЧИ 501-ээс давсан үед МАШ ИХ БОХИРДОЛТОЙ гэж үзэх бөгөөд гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, гэртээ байх хэрэгтэйг зөвлөдөг. Энэ үед архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт заавал зүүх хэрэгтэй юм.












Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.