
Турк улсын Анталия хотноо 2022 оны 10 сарын 29-өөс 11 сарын 6 ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй даамын өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөл 6 өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. 19 орны 207 тамирчин 10 насны ангилалд оюун ухаанаа өрсөлдүүлснээс Монгол улсын баг тамирчид 4 алт 2 мөнгө 4 хүрэл медаль хүртэж медалийн чанараар тэргүүн байрт шалгарч түүхэн амжилт үзүүллээ.
16 хүртлэх хөвгүүдийн ангилалд:
- Анхбаяр овогтой Дашчирэв алтан медаль.
16 хүртлэх охидын ангилалд:
- Норовсүрэн овогтой Лхагвадолгор алтан медаль
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
- Ханат овогтой Мөрөн алтан медаль.
8 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
- Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн алтан медаль.
13 хүртлэх насны охидын ангилалд:
- Цэдэвсүрэн овогтой Мягмарсүрэн мөнгөн медаль
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
Цогбадрах овогтой Мөнхмандах мөнгөн медаль.
10 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
- Гэрэлт-Од овогтой Санчир хүрэл медаль.
10 хүртлэх насны охидын ангилалд:
- Гармаа овогтой Гоомарал хүрэл медаль.
8 хүртлэх насны хөвгүүдийн ангилалд:
- Далайсайхан овогтой Ангараг хүрэл медаль.
8 хүртлэх насны охидын ангилалд:
- Нямжав овогтой Номин хүрэл медаль.






Сэтгэгдэл