Энтертаймент


Цахим орчны зохистой хэрэглээг уриалсан "Кибер сүлжээ" киноны нээлт маргааш болно

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Цахим орчны зохистой хэрэглээг уриалсан, хүүхдэд зориулсан "Кибер сүлжээ" уран сайхны киноны нээлт маргааш "Тэнгис" кино театрт болно.


“Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар "Кибер сүлжээ" зохиолыг бүрэн хэмжээний уран сайхны кино болгох ажлыг хийж гүйцэтгэжээ. “Кибер сүлжээ” уран сайхны кино нь өсвөр насны хүүхэд, залуус цахим гэмт хэргийн хохирогч болж буй өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход тодорхой хувь нэмрээ оруулах дэлгэцийн бүтээл юм.


Нээлт маргааш буюу 2018 оны 12 сарын 07-ны 17:00 цагт "Тэнгис" кино театрт болох бөгөөд МҮОНТВ, Өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгууд болон IPTV-ээр үзэгчдийн хүртээл болох аж.





Холбоотой мэдээлэл


"Гоёл 2019" наадам өнөөдөр болно
"Гоёл 2019" наадам өнөөдөр болно
2 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.