Нийгэм


Ханбогд суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, 200 хүүхдийн ортой цэцэрлэгийг хүлээлгэн өглөө

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

“Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.


Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулжээ. Тус цогцолборыг барьж, тохижуулж, олон улсын сургалтын менежментийг нутагшуулахад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулсан аж. “Оюу толгой” ХХК Монголын ирээдүйд чухал нэмэр болохуйц, дэлхийн хаана ч гологдохооргүй мэргэжилтнүүд бэлдэхийн зэрэгцээ хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.


Мөн өнгөрсөн хугацаанд Оюу толгой нийт 1,000 орчим оюутан сурагчдад гурван төрлийн тэтгэлэг олгосон юм.











Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.