Улс төр


М.Энхболд: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг хурал удирдахыг эсэргүүцэж бойкотоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас тодруулахад нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхийг эсэргүүцээгүй. Ер нь 60 тэрбумын асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг. Гэтэл уг бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа.  Цэцийн шийдвэр гаргасны дараа асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. УИХ-ын даргыг огцруулах тухайд Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтын дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой.Намайг өөрийн тааллаар чуулганы хуралдааныг зохион байгуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг. Намайг огцруулах асуудлаа хуулийн дагуу албан бичгээр тавиач. Чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах байдлаар асуудлаа битгий хандаач" гэлээ.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 4 өдөр [203.91.118.247]


М.Энхболд оо, ажлаа хурдан өгч энэ засгийн ажлыг хийлгээч ээ, Чи бүхий л хуулийг зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн,,,Хамгийн гол нь ард түмнийг доромжилсон , гомдоосон


Зочин    1 долоо хоног, 4 өдөр [203.91.118.247]


М.Энхболд оо, ажлаа хурдан өгч энэ засгийн ажлыг хийлгээч ээ, Чи бүхий л хуулийг зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн,,,Хамгийн гол нь ард түмнийг доромжилсон , гомдоосон


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


М.Энхболд мэдрэмжгүйгээсээ болж УИХ-ын дарга руу зүтгэсэн, мэдрэмжгүйгээсээ болж ЗГ-аа унагаасан,ахиад мэдрэмжгүй загнаж байгаад УИХ-аа унагаж нийгэмд бухимдал битгий тарчихаасай даа


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [66.181.160.112]


Хууль тухайн цаг үеэсээ ямагт хоцорч байдаг , харин хүн тухайн цаг үеэ мэдэрч байх нь шударга ёс .


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [203.91.118.247]


М.Энхболд: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна------60 тэрбумыг босгох чинь, юу вэ