Улс төр


М.Энхболд гэдэг хүн УИХ-ыг удирдах ёс зүйн эрх байхгүй

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг хурал удирдахыг эсэргүүцэж бойкотоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы өмнө нэр бүхий гишүүд суулт зарласан. Тэдгээр гишүүд  УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар болсон талаар мэдээлэл хийлээ.  


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол Улсын иргэн дарга, цэрэг гэлтгүй хуульд захирагдах үүрэгтэй байгаа. Ялангуяа төрийн өндөр албан туушаалтнууд Үндсэн хуулийг чандлан баримталж ажиллах үүрэгтэй. УИХ-ын дарга олон УИХ-ын үйл ажиллагааг зохион байгуулах Үндсэн хуулийн өмнө хүлээсэн чиг үүргээ зөрчсөн. Дуртай үедээ чуулганыг нээдэг, дургүй нь хүрэхээрээ чуулганыг хаяад зугтдаг. Өөртэй нь холбоотой гэмт хэрэг 60 тэрбумын хэрэгтэй холбоотой сонсгол зохион байгуулна гэхээр гурав, дөрвөн сараар дарчихдаг. Өөртэй нь холбоотой асуудал орж ирэхээр бултаад алга болчихдог ийм асуудал олон удаа гарч байгаа. УИХ гэдэг бол төлөөллийн байгууллага. УИХ-ын даргын хууль бус ажиллагаа, Үндсэн хууль зөрчсөн ажиллагаа хэрээс хэтэрч байгаа учраас сонгогчдынхоо эрхийн төлөө бид тэмцэж байна. Хууль зөрчдөг, сонгогчдыг дормжилдог, дуртай үедээ чуулганыг нээдэг, хаадаг, өөрийнх нь асуудал орж ирэхээр бултдаг, зугтдаг ийм УИХ-ын дарга цаашид УИХ-ыг удирдах ёс зүйн эрх байхгүй гэж үзэж байна. Асуудлыг нь хэлэхээр гадагшаа эмчилгээнд явна гэх мэт шалтаг хэлээд зугтаж, бултах гээд байгаа. М.Энхболд гэдэг хүн Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх шаардлагатай байна" гэв. 


Их хурлын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзаж байна. Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна.   


Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна.   



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


Энэ хэдэн балай солиороод байлгүй урдахаа хийгээсэй