Нийгэм


“Өргөө” амаржих газраас алдагдсан тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгт ашиглаж байжээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

“Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагдсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл тус хэргийн талаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр шалгалтаар Өргөө амаржих газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ алга болсон  төхөөрөмжүүдийг  ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирсан байна. Тэрээр Өргөө амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дөнгөж төрсөн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга н.Батдавааг хохирогчоор тогтоожээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 4 өдөр []


iim yos surtahuuntai emnelgiin ajiltan tangarag urguud tugssun ghr manai bolowson huchnuud arai l tuuhii yumaa.hun mungugui bj bolno.huuhdiin ami nas tuunees heden zuu dahin chuhal gdgig oilgohgui bn gjuu?huwiin ashig sonirhol harj ajilladag humuusiid deerees n doosh n bugdiig hauuliin daguu tsewerlej uls eh ornoo delhiin jishigt hurtel hugjuulmeer bn!iim mundag udirdagch hezee maongold maani turuhin boloo