Улс төр


Гишүүд бүх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ыг бойкотолж болохгүй

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10.2т Нас барьсан, өөр ажилд шилжих болох бусад шалтгаанаар чөлөөлөгдөх болсныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гэх эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" бол УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй. УИХ-ын даргыг хуульд зааснаас өөрөөр огцруулвал энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг. 

Гишүүний ёсзүйг УИХ-ын гишүүн чанд баримтална гэж хуульд заасан.Тиймээс хуульд заасны дагуу огцруулах шаардлагыг тавих ёстой.  Улстөрчид хуульд захирагдах эрхтэй.  Гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж болно. Харин бүх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ыг бойкотолж болохгүй гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр [203.91.118.247]


Бүх асуудлыг бойкотлоогүй байна наадуул чинь,,, 60 тэрбумын хэрэгтэнг явуулах гэж байна, Энэ бол маш зөв асуудал ,, Иргэд бид бас үүнийг хүсэж байна.