Нийгэм


Үндэсний аварга үсчин, гоо сайханчид тодорлоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

ХХААХҮЯ, МҮГЗХ-ноос хамтран зохион байгуулсан Монгол Улсын мэргэжлийн үсчин, гоо сайханчдын Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXIV ИХ НААДАМ  энэ  оны 12 дугаар сарын 04-нд Буянт-Ухаа цогцолборт болж өндөрлөлөө.




Уг тэмцээн нь дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд үсчин, гоо засалч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварын эзэмшилтийн түвшинг дээшлүүлэх, үйлчилгээний технологиос харилцан суралцах, тухай жилийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголын  үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг.  XXIV ИХ НААДАМ нь өмнөх тэмцээнүүдээс A B,C,D,E  гэсэн 5 бүсчлэлээр өргөн хүрээтэй зохиогдож,  200 гаруй үсчин гоо сайханчийг хамруулж чадсанаараа онцлогтой болсон. 




Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос суралцагчдыг байнга дэмжиж  мэргэжилдээ дур сонирхолтой болгох зорилгоор  улс, хот, дүүргийн чанартай уралдаанд оролцуулдаг уламжлалаараа  энэ удаагийн тэмцээнд 19 суралцагч сойсноос 1 суралцагч “Наадмын шилдэг эрэгтэй модель” цол,  2 суралцагч Алтан медаль , 2 суралцагч Мөнгөн медаль, Хүрэл медаль 3 суралцагч  хүртэж, тусгай байрыг 3 суралцагч эзэлж, Үндэсний аварга шалгаруулах уралдааны нэгдсэн дүнгээр Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “ШИЛДЭГ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА”-аар 3 дахь удаагаа шалгарав. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.