Нийгэм


ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдлээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

ЭХЭМҮТ-д ирсэн жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа, өөр хаалгаар орж ир хэмээн явуулсанаас болж нэгэн эмэгтэй хүүхдээ гадаа таксинд төрүүлсэн талаар бид мэдээлсэн.  ЭХЭМҮТ-ийн зүгээс эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа талаар мэдээлэл өгөөд буй. 


Тэгвэл тус төвийн захирал Ш.Энхтөр ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр “ЭХЭМҮТ Улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдгийн хувьд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ алдаа дутагдал гарсан. Би энэ байгууллагын удирдлагын хувьд ард түмнээсээ уучлал хүсч байна. Миний хувьд зөвтгөх шалтгаан байхгүй. Эх хүүхдийн төлөө хамт олон минь намайг дэмжиж ажиллаж өдий хүрсэн. Олсон ололт амжилт ч бий. Гэхдээ нэгэнт хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийж би ёс зүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 5 өдөр []


Наад эмч нар гэж хүниии өмнөөөс ажил хиииж байгааа юм шиг л ярваасан дуугарч ядсан муухай ааштай дээр нь шуналтай