Спорт


Спортын шилдгүүдийг энэ сарын 14-нд тодруулна

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогджээ.


Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай тамирчид тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон. Тиймээс шилдгүүдийн шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.


Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар шалгарч байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.