Спорт


Л.Сосорбарам Хонгконгийн дэвжээнд аваргаллаа

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

“Asian Judo Open Hong Kong-2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээнд манай улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд нийт 29 орны 220 жүдоч хүч үзсэн байна.



Тодруулбал,тэмцээний эхний өдөр манай улсаас -52 кг-ын жинд “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Индонез, БНХАУ, Австралийн жүдочдыг ялж финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө нутаг нэгт залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Хорлоодойг цэвэр ялсан байна. Мөн -66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, -73 кг-ын жинд Н.Хадбаатар нар тус тус хүрэл медалийн эзэн болжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.