2018,11-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Хуруу шилний амьтан "Ховордоод буй амьтдын удмын генийг авч үлдэх боломжтой"

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Хуруу шилний хүүхэд гэж байдаг бол хуруу шилний амьтан гэж бас байна аа. Монголд анх удаа ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, эрдэмтэд хуруу шилний хурга гарган авчээ.


Энэ талаар тус сургуулийн Мал эмнэлгийн ангийн 5-р курсын оюутан н.Батхонгор "Манай сургууль өнгөрсөн 2017 оноос малд үр хөврөл шилжүүлэн суулгаж эхлээд байна. Ингэснээр богино хугацаанд ашиг шим ихтэй мал сүрэг бий болгох давуу талтай. Мөн Монголд ховордож буй амьтдын удмын генийг авч үлдэх боломжтой юм. Одоогоор хонин дээр амжилттай хэрэгжээд манай сургуулийн малын хашаанд хуруу шилний ихэр хурга маань бойжиж байна. Харин үхэр дээр судалгааны явцдаа явж байна. Хуруу шилэнд бий болсон үр хөврөлөө энэ саванд хийгээд хөлдөөчихдөг. Хөлдөөсөн үр хөврөлөө 10 жил, 20 жилийн дараа ч гаргаж ирээд суулгаад байх боломжтой. Гэхдээ шууд тухайн амьтандаа хамаагүй суулгахгүй, ороог нь жигдрүүлсний дараагаар суулгана.  Долоо хоногт 50-100 хөврөл үйлдвэрлэх боломжтой. Дэлхий дээр амьтан дээр хийсэн үр тогтолт нь 40 хувьтай байдаг бол манайд 60 хувьтай гарч ирсэн" гэлээ.


 

Хуруу шилний хурга






Мөн тус сургуулийн эрдэмтэд хүлэмжийн ногоог хортон шавжаас хамгаалах бичил "ангуучин" хачигийг Герман улсаас оруулж ирэн үржүүлж байгаа аж. Маш жижиг хэмжээтэй тус хачиг нь ногоог сүйтгэдэг шавжаар л хооллодог бөгөөд тухайн хүнсний ногоонд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хүний арьсан дээр тавихад амьдрах орчин нь өөр тул шууд үхсэн нь туршилтаар батлагдсан байна. Тиймээс хүнд ч хоргүй. ХААИС-ийн хүлэмжид туршиж үзэхэд үр дүн сайтай гарсан байна. 


Хачигийг 4 дахин томруулсан байдал







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.