2018,11-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


ДҮДҮ хүүхдийн музей "Шинжлэх ухаан гайхшрахаас эхэлнэ"

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд шинжлэх ухааны салбарын 100 орчим байгууллага 1500 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй танилцуулсан юм.


Энэ үеэр хүүхдэд зориулсан ДҮДҮ шинжлэх ухааны музейн хамт олонтой танилцлаа.




"Шинжлэх ухаан гайхшрахаас эхэлнэ гэж нэрт эрдэмтэн Аристотель хэлсэн байдаг. Энэхүү алдарт хүний ишлэлээс татсан, хүүхдэд зориулсан тус музейд  хүүхдийн гайхшралыг төрүүлсэн олон тоглоомууд бий. Мөн эмчилгээний өрөө, рентген зураг хардаг хэсэг, хүний биеийн эрхтнүүдийг зөв байрлалд оруулж наах хэсэг гээд төрөл бүрийн туршилт хийж, ирээдүйн ажлын байртайгаа танилцах боломжийг хүүхдэд олгох юм. Тухайлбал, эмч болох мөрөөдөлтэй охин тус музейн бяцхан эмчийн байшингаар зочилж, цагаан халаат өмсөөд, чагнуур барьж туршилт хийх боломжтой. Түүнээс гадна музейн усны ертөнцөөр зочилж аав ээжтэйгээ хөгжилтэй туршилт хийх, загасчлах, усан онгоц гэх мэт олон сонирхолтой хэсгүүд бий" хэмээн тус төвийн хамт олон онцоллоо. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.