Спорт


Гарьд Б.Гончигдамба түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэв

7 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Спортын төв ордонд боллоо. Энэхүү барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвсгөлийн хүчтэн” клубын бөх улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.

Мөн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын начин Д.Анар нар шөвгөрсөн юм. Уг барилдааны түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн Дархан аварга, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар гардууллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Валерий    7 сар, 3 долоо хоног []


Перезвоните пожалуйста по телефону 8 (499) 322-46-85 , Валерий.