Спорт


М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2 жил TIMES.MN

Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон эмэгтэй боксын 10 дахь удаагийн  Дэлхий аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 10 хоногийн турш үргэлжилж, өндөрлөсөн билээ. 267 тулааны эцэст 10 шинэ аварга төрж, 21 орны боксчин медалийн тавцанд гарчээ.

Монголын шигшээ баг тус тэмцээнд долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, ОУХМ М.Нандинцэцэг /54 кг/хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, боксын ОУХМ М.Нандинцэцэг Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Ингээд тэрбээржингийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг 5:0 харьцаагаар илүүрхэн ялснаар медалийн болзол хангаж, дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин болсон билээ. Харин баасан гаригт болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод Болгарын боксчин Стойтка Петровад5:0 харьцаагаар ялагдал хүлээв. 






Холбоотой мэдээлэл