Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 12 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 12 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 12 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 6 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 9 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 9 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 9 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 11 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 11 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 11 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 12 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 7 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 8 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 10 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 11 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 12 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 12 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 4 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 4 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 7 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 7 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 7 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 11 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 11 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 22 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 4 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 4 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 6 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 7 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 10 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 10 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 11 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 12 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 2 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Хөл хориотой өдрүүдийг дуусгаж, “хаалга”-уудыг нээлээ

Хүний санах ойн багтаамжид хязгаар байдаггүй гэдэг. Гэхдээ мартахдаа их амархан. Ямар сайндаа л улстөрчид “...Ямар ч дуулиан сарын дараа мартагддаг” гээд онолдчихсон байхав дээ.

Гэвч дэлхий ертөнц нэг хүн байтугай, улсаараа, хүн төрөлхтөнөөрөө мартахын аргагүй COVID19 цар тахал хэмээх гамшигтай нүүр тулаад хоёр жил боллоо. Эхний жил шахмын хугацаанд хилээ хааж хэсэг үзэв. “Анх-Отгон” гэж нэрлэсэн гадаад эрийн оношийг улсаараа чих тавин чагнаж, түүнийг ажлын шугамаар оруулж ирсэн аж ахуйн нэгжийг ч зүхэцгээгээд л... Омголон байцгаажээ. Эцэст нь энэ тахал Монголыг тойрсонгүй.

Одоогоос жилийн өмнө эхний халдвар батлагдаж байв. Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолоочоос илэрсэн. Түүний явсан маршрутыг Монгол даяараа мэдэж авсан. Тэр хүний гэр бүл, эсвэл найз эмэгтэй нь тэсч үлдсэн эсэхийг бүү мэд. Бас “Энхсаран” сувиллын асуудал гээд л... Тийм л явдлууд болж байв шүү. Ингээд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Монгол Улсад COVID19 цар тахалтай холбоотойгоор анх удаа хатуу хөл хорио тогтоосон байдаг юм. Энэ хөл хориог долоо хоногийн хугацаатай тогтоосон ч 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 14 хоногоор сунгасан. Ингээд эхний хатуу хөл хорио 21 хоног үргэлжилсэн.

Хоёр дахь нь мөн ч удаан үргэлжилж билээ. Эхлээд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоов. Үүнийгээ хоёрдугаар сарын 11-нийг хүртэл дахин сунгасан. Дахиад 2021 оны хоёрдугаар сарын 22-нийг хүртэл сараар сунгачихаж байгаа юм. Энэ хөл хорионд хоёр сар болсон.

Гурав дахь хатуу хөл хориог 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилсэн.

Ингэж Монгол Улс өнгөрсөн нэг жилийн 79 хоногийг хатуу хөл хориотой өнгөрөөжээ. Үйлчилгээний бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, урлаг спорт, соёлын арга хэмжээ явуулах боломж хаагдаж, эдийн засгийн хохирол, түүний үр дагавар монгол хүн бүрт туссан гэхэд болно. Улсын эдийн засаг -5.3 хувь хүртэл буусан. Ёстой л, “...Яалтай билээ” гэдэг болсон.

Хоёр дахь хатуу хөл хорионы дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон. Тэр үеэр иргэдийг COVID19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн байдаг. Уржигдрын байдлаар Монгол Улсын иргэдийн 69.3 хувь нь эхний тунд, 65.8 хувь нь хоёр дахь тунд, нийт хүн амын 13 хувь буюу насанд хүрэгчдийн 23 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байгаа юм байна. 2021 он гарснаас хойш Засгийн газар 7 582 790 тун вакциныг татаж авчээ. Уржигдрын байдлаар 2.8 сая тун вакцины нөөцтэй байна. Одоо гурав дахь тунд “Vero Cell”, “Pfizer” гэсэн хоёр вакцины сонголттой хамруулж байгаа юм.

Хоёр дахь тунд хамрагдсан хувь 60 гарсан үеэс Засгийн газар үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дараалан нээж эхэлсэн. Сар хагасын өмнө дөө, “Digital Mongol” арга хэмжээ болсон. Олон хүн цугласан. Сүүлдээ улс төрийн “цохиур” болоод дууссан. Хамгийн харамсалтай нь тэр арга хэмжээ нь жил шахам бэлдээд технологио танилцуулсан 100 гаруй компанийн хөдөлмөр талаар болсон. Уг нь тэнд очихдоо “...Чи энд яваад орвол илүүдэх үү, таарах уу” гэдгээ ДЭМБ-аас өгөөд байгаа зөвлөмжийн хэмжээнд шийдчих үүрэг хүн бүрт л байсан. Энэ жилийн “Digital Mongol” ингээд дууссан. Өнөөдөр баар, зоогийн газар, өөр юу байдаг юм, бүгд ажиллаж байна. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг УОК-т үүрэг болгосон байна. Одоо тэгээд Төв талбай дээр бөөн бөөнөөрөө улс төр ярьж гарч ирээд байгаа нийтийн дуучид, цахим сүлжээгээр байнга бухимдлаа илэрхийлэх болсон чөлөөт хэмээх уран бүтээлчдэд тайзан дээрээ гарах “хаалга”-ыг нь нээчихлээ. Харин тэд маань дэглэмээ л барих хэрэгтэй дээ.

Цаашлаад “...Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй” гэсэн чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн тухай Засгийн газрын мэдээллийн сайтад бичжээ.

Ингэснээр хөл хориотой бүтэн жилийг дуусгаж, уржигдраас “Open Mongolia” болж байгаа юм. Засгийн газар ингэж бүх “хаалга”-ыг нээх шийдвэр гаргаснаар хүн бүрийн хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Гурав дахь тунгийн вакцинаа хийлгэчихээд, халдвар ариутгалын дэглэмээ бариад амьдрахаас өөр зам байхгүй. Хэдийгээр хоёр хөрштэй залгаа хил хаалттай байгаа ч Монгол дотроо нээж болох “хаалга” бүрээ нээчихлээ. Харин хоёр хөршийн дотоод дахь COVID19-ийн халдварын тархалт хэр зэрэг байхаас хил нээгдэх хугацаа хамаарна гэдгийг тэдгээр улсын мэдээллийн агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл