Нийгэм


Хүүхдийн түлэгдэл- Эцэг эхийн хариуцлага 2 аяны хүрээнд сургагч багш бэлтгэлээ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

“Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага– 2” аяны хүрээнд ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, Монгол дахь ХОЛТ интернэшлл олон улсын байгууллага болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн хорооны болон өрхийн нийгмийн ажилтнуудыг “Хүүхдийн ахуйн осол гэмтэл болон түлэгдлээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг нийт 30 хүнд зохион байгуулсан.


Сургалтын хүрээнд Түлэнхийн тасгийн эрхлэгч Э. Галбадрах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Г. Сэлэнгэ Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Энхцолмон нар “Хүүхдийн ахуйн осол гэмтэл, урьдчилан сэргийлэлт”, “Түлэгдлийн ерөнхий ойлголт, “Түлэгдлийн үед авах арга хэмжээ, анхны тусламж хэрхэн үзүүлэх”, “Гэр орны галын аюулгүй байдал” зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл заасан.




Мэдээлэл сурталчилгааны чиглэлээр бага насны хүүхдийг түлэгдлээс сэргийлэх чиглэлээр 3 төрлийн плакат 1000 ш, брошур 1000ш, өрхийн эмнэлэгт байршуулах бага насны хүүхдийг түлэгдлээс сэргийлэх чиглэлээр мэдээллийн самбар хийж нийт 20 гаруй өрхөд өгсөн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага- 2 аяны хүрээнд аян зохион байгуулах Засаг даргын тамгын газрын А/547 тоот захирамж гарган ажиллаж байна.


Эх сурвалж: НЭМҮТ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.