Улс төр


З.Энхболд: Би ажлаа өгөх талаар яриагүй

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

2019 оны Монгол Улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн болон Хуульзүйн байнгын хороо хэлэлцээд хүлээж авахыг дэмжсэнгүй. Үүнтэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.


-Хоригийг хүлээж авахыг байнгын хороод дэмжсэнгүй. Гишүүдийн хэлж байгаа үндэслэлтэй санал нийлж байна уу?

“Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас худлаа шалтаг хэлээд байна л даа. Д.Оюунхорол гишүүний ахалж байгаа ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгочихсон байгаа.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийсэн гэсэн үг. Үүнийг нь Сангийн яам хүлээн авч тухайн өдөр нь буцаагаад Засгийн газрын хуралдаанаар оруулбал болох гээд байгаа юм. Дахин яамдаас санал авах ямар ч шаардлага байхгүй. Ц.Мөнх-Оргил,  Н.Оюундарь нарын  ярьж байгаа зүйлс бүгд худлаа.  Ажлаа мэдэхгүй байгаа хэрэг.


-Гишүүд хэсэгчилж хориг тавьсан бол дэмжих боломжтой байсан гэх зүйл хэлж байсан?


-Төсөв зузаан ном байгаа. Төсөвт туссан хэдэн зуун обьектуудыг нааш цааш нь хөдөлгөж болдоггүй. Ерөнхийлөгч хаанаас нь хасаад, хаана нь нэмэхийг Ерөнхийлөгч хэлж болдоггүй, УИХ, Засгийн газрын  ажил.  Тиймээс Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, дараа нь өөрчлөлтийг чөлөөтэй хийх суурийг тавьж өгсөн. 


-Анхнаасаа 500 тэрбумыг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юмуу?


-Үндсэн шаардлага энэ ш дээ. Уул уурхайгаас хараат бус улс болж байж жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө л гэсэн санаа. Төсвийн байнгын хороо бас нэг зүйлийг буруу ярьж байна. 42 сая тонн нүүрс зарна гээд үнийг нь өсгөөд тавьснаа хамгаалаад байгаа юм. Хятад улс хоёр сар нүүрс авахаа больчихлоо. Ирэх жил авах үгүйг мэдэхгүй. Ийм байхад   энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрсийг илүү зарна гэж байгаа бол зүгээр л хорлож байна. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр энд бичсэн 11.1 таван их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Нүүрснээс хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Хятад хил хаагдвал энэ орлого алга болчихвол яах юм. Ийм найдваргүй төсвийн төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч хэлээд байгаа юм биш. Аудитын байгууллагаас худал төсөөлөл байна гэдгийг нь хэлээд байгаа. Түүнийг засах бололцоо байсан. Ерөнхийлөгч аравдугаар сарын 1-ны өдөр төсөв хүлээж авсан. Аравдугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар хэлэлцүүлгээр засах боломж байсан. Энэ бүх процесс Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хооронд хамтын ажиллагаа явсан. Засгийн газар ойлгосон. Ингэх нь зөв юм байна. Энэ ажлыг хийж байж уул, уурхайн хамаарлаас гарах юм байна. Ирэх жил олон сая тонн нүүрс нь зарагдахгүй юм байна гэдгийг ойлгосон. Яг засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. Болд, Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа.


-Хүлээж авахгүй бол дахин хориг тавих уу?


-Хориг тавих боломж байхгүй. 


-Таныг ажлаа өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл байна?


-МАН-аас төлбөртэй мэдээ тавьсан байна билээ. Тэгэхээр МАН-ын хүслийг Ерөнхийлөгч биелүүлэхгүй л дээ. Би ажлаа өгөх талаар яриагүй. Бүгд худлаа цуурхал. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


Төрд лай болж байхаар зайгаа тавиад зайлчаач?! Чамайг байгаасай гэх хүн байхгүй л болов уу?! Улс төрч хүн санаатай юм бол байдлаа мэдрээч?! Чамаас бас Хүрэлмүхээс болоод ерөнхийлөгчийн ажил бүр явахаа болилоо?!